Хэдтэй ч байсан юм болдоо.. Ямар ч л байсан одоогоос яг л 7н жилийн өмнө ангиараа Шинэ Жилийн үдэшлэгт бэлдээд л их л завгүй байдаг байсан үе. Орох орохгүй, дуртай дургүй бүхэл хүүхдүүд ангидаа цугларан, нижгэр том шинэ жилийн үйл ажилгааг зохицуулах гээд л гоё ч байж дээ тэр үед. Нэг ширээнд бараг 2 жил гаруй нэг охинтой цуг сууллаа, ангийн маань хөөрхөн охидуудын нэг юм. Нэг нартай өдөр гэж байдаг л бол, тэр цастай шөнө ангидаа би түүнд сайнаа илэрхийллээ. Тэр үед 11 билүү 12 хан настай банди шохоорхол гэж юу байдгийг мэдсэн л байсан юм байхдаа бүү мэд. Нэг өдөр найзууд маань бүгдээрээ намайг тэрийг үнс гэж дайраад,би ч ичсэн тэр ч ичсэн. Аргагүй эрхэнд хальт үнсэхэд очиж очиж тал уруул нь дээр үнсчдэг юм даа. Хэдэн хорум нүдээ нээгээгүй шүү ичсэн. Тэгээд л тэрнээс хойш найз охин найз банди гэсэн нэртэй, сандран байж нэг гараа барин алхадаг болсон.Захиагаар харьцаад л найзуудаараа нэг нэгэндээ захиа илгээгээд л, гэнэн хардалт сэрдэлтгүй ариун үерхэл байж дээ. Энэ үед хайр гэдгийг ойлгож мэдэрч байсан болов уу? Энийг л би ойлгож амжаагүй юм даа.....