Дээр үед ч биш саяхан ч биш сэтгэлд маань гүн шарх үлдээсэн тэр өдөр би ээжийгээ дагаад л эмнэлгийн зүг явж билээ. Ааваа та эдгэрээсээ, бие чинь сайжраасай гэсэн нэг л бодолтой, шөнийн турш уйлж хоносон болохоор, өлгөө хацараа дагасан нулимсын оромтой, таксинд суун гарлаа. Таныхаа л тухай бодоод л байсан болохоор, замын урт зааны хошуу шиг сунаад л байсан. Гуниг гутрал намайг даган, явсан гишгэсэн газар бүрт үүл бүрхэн бороо нь нэг л дусал тусан, гашуудалын амт хоолойд амтагдаад, хоногшсон сэтгэл маань таныхаа хажууд, хорвоогоос хагацах гэж байгаа аав таныхаа амьдралыг чинь нэг минут байтугай, нэг сэкунд ч болтуугай уртасгамаар байсан. Хүсээд хүсээд ирэхгүй зүйлийг хүсээд хэрэггүй гэдэг шүү, хясдагаас л хойш, тиймдээ ч бурхан миний хүсэлийг биелүүлээгүй байх өө. Эмнэлэгийн хаалга онгойн, би корьдоороор алахаад, хамгийн эцсийн өрөөний үүдийг онгойлгон ороход, цагаан давуунаасаа илүү хуухай цагаан болчихсон аав маань гараа хөдөлгөх тэнхээгүй хэвтэж байв.Угаасаа аав ээж маань намайг гуравтайд салсан болохоор өдөр болгон уулздаггүй, тэгээд аавтайгаа их цагийг өнгөрөөж чаддаггүй байсан. Ээж аавын хажууд суучихсан, хичнээн ч салаад арав гаруй жил болсон ч гэсэн хүүгийнх нь эцэг, эр хүн гэдэг утгаар нь сэтгэлдээ аавыг минь тийм болоод хэвтчихсэн байгаад мэгшин уйлж байсан юм. Ээж маань "Амараа миний хүү наашир" гэж дуудан аавдаа үнсүүл гэхэд, би уйлсанаа мэдэгдүүлэхгүй нь тулд, нүүрэндээ хамаг чадлаарай инээмсэглэл тодруулан очиход. Аав маань "Жавхаа миний ганц хүү, хичээл ном сайн уу? Аав нь удахгүй сайжраад гарна" гээд ярьж яадан арай гэж хэлэхэд нь, Би амьдралдаа хамгийн ихээр уйлсан нь тэр л өдөр байх. Яагаад гэвэл хүний үхэл нь тулахаар ухаан санаагаа алддаг гэдэг, тиймдээ ч манай аав намайг төрөхөөс өмнөх бүх зүйлийг санаж, ээж ,манай төрсөн ахтай буюу Жавхаатай өнгөрүүлсэн тэрхэн амьдралаа, өөрийнх нь өнгөрүүлсэн аз жаргалтай мөчөө санаж байв. Намайгаа та минь таньсангүй гэж үү? Намайгаа та минь сансангүй гэж үү? Долоон хоногийн дараа та минь амьд биенээсээ салан, Авралын орчлонруу нисэн одсон бусуу. Диваажинд очоод намайгаа санаарай...