2007-12-10
И-мэйл-ээр ирсэн яагаан сарнай Б.Шүүдэрцэцэг
Өвлийн нэг бvvдгэрхэн өдөр.

..За байз. Эмийн сангаас Читамон авчихаад интэрнэт кафед сууя байз. Маргааш философийн семинартай. Удахгvй реферат шалгуулна. Долоо хоног яасан ч хурдан өнгөрдөг юм бэ. Удахгvй шинэ жил болох нь чөтгөр ав хэмээн бодсоор Сvхбаатарийн талбайн арын цэцэрлэг дундуур хурдалж явлаа.

Би бол нэгэн хувийн дээд сургуулийн англи хэл орчуулагчийн ангийн оюутан, байдаг л нэг охин. Овоо өндөр нуруутай, царайлаг гэхэд хэцvv, бас vзэшгvй муухай ч төрөөгvй хvн. Найзуудтайгаа элдвийг хаман чалчих, ФМ сонсох дуртай. Ердөө л тийм дундаж хvн л дээ. Хаа очиж нийтэч зантайдаа тэр юм уу, ганцаардана гэж байхгvй шvv. Харин ямар ч онцлоггvй Энхцэцэг нэрэндээ ёстой дургvй. Гэвч яая гэхэв, өдий хvрчихээд нэрээ солилтой биш. Гэрлэн дохио хvлээх гэдэг бас миний дургvй юмний нэг дээ. Би тэгэхээс тэгэх гэсэн шиг улаан гэрэл дундуур зам хөндлөн гvйж цагаан Элентрагийн жолоочийн сvнсийг зайлтал тоормослуулаад сая нэг зам гарлаа. Жолооч нь над руу ууртайгаар гараа зангидан занаад давхин одов. Би ч мөчөөгөө өгсөнгvй. Араас нь долоовроо чамархайндаа хvргэн эргэдэж тэнэг, хэмээн дамшиглаад эмийн сангийн хаалгыг татав.

Эмийн сангийн цэмцгэрхэн танхимд жавар дагуулан ороход миний элдэв эм тангийн vнэр, чимээгvй, цэмцгэрхэн орчин намайг угтлаа.

- Хоёр боодол читамон бас хамрийн дусаалга гээд халаасаа тэмтэртэл тvрийвч маань байсангvй. Сандрахад зvрх амаар гаран алдан пил пилхийн цохилоход vvргэвч, хvрэм, өмднийхөө бvх халаасийг тэмтрээд тvрvvвчээ олсонгvй. Автобусад суугаагvй болохоор суйлуулаагуй гэсэн vг. Сvхбаатарын талбайн арын цэцэрлэгээр явж байхдаа халааснаасаа бохь гаргаснаа санаад эргэн гvйлээ. Толгой сандрахдаа санах ойтой машин шиг л ажиллах юм. Одоо ч хvн олоод авчихсаан. Ээжийн өгсөн арван мянгат. Бас тvрийвч. Наддаа л ванлий эд байж. Чөтгөр ав.

- Хvvе охион, чи юмаа хаяагvй биз гэх, тун ялдамхан дуугаар сэхээ орох шиг. Цасанд дарагдсан нохойн хошууний бутны дэргэдэх намхан сандал дээр буй цагаан өдөн хvрэм, ноолууран малгайтай охин намайг дуудсан нь тэр байж. Бурхан минь ямар хөөрхөн охин бэ гэж дотроо дуу алдаад

-Харин тийм. Мөнгөө хаячихаад... гэхэд минь
-Энэ мөн байхаа. Уначихсан хэвтэж байсан юм гээд тэр охин жижигхэн хар тvрийвчийг минь гаргаад ирлээ.
-Хvvе, мөн байна. Азны юм. Чамд ёстой их баярлалаа гэж би дуу алдаад гараа сарвайв.
-Зvгээр, зvгээр гээд тэр охин бослоо.

Ингээд салан одох vнэхээр харамсалтай санагдсан тул би
- Хоёулаа танилцах уу? Намайг Энхцэцэг гээд гар сунгахад
- Халиун гээд vvргэвчнээсээ нэрийн хуудас гарган надад өглөө.
– Өө, баярлалаа. Надад нэрийн хуудас алга. Ер нь байхгvй л дээ. Би гэрийнхээ утсыг бичээд өгье. Чи байгаагvй бол би дvvдээ эмгvй харих байлаа. Яг энэ vеэр Халиуны гар утас жингэнэн бидний яриа тасарчихав. Тэр туяхан гартаа шvдэнзний хайрцагний чинээ Нокиа гарган бариад урт сормуусаа буулган
-Би харьж явна. Номноос харж байж чамд хэлье гээд над руу харж

- За баяртай, Энхээ. Чамайг ингэж дуудаж болно биз. Утасны дугаарыг чинь утасныхаа санамжинд хийчихье гээд бослоо. Сэтгэл татам хөөрхнөөсөө гадна цаанаа л нэг эрхэмсэг охин юм.
- Баяртай утсаар яриарай!

Ингэж би нэгэн шинэ танилтай боллоо. Хэд хоногийн дараа Халиуны гар утасруу залгав.
-Байна. Хэн бэ? гэх нөгөө хонгорхон дуу сонсогдоход
-Энхээ байнаа. Юу байна? Чи утасдсан уу, сая? Би дөнгөж номын сангаас орж ирээд байна.
-Өө сайн уу? Би тvрvvн залгасан юм. Чи vдийн хоолоо идсэн vv?

- Амжаагvй ээ. Номын санд сууж ирлээ. Ходоодонд зэвсэгт бослого гарах гээд байна шvv. Тэр миний энэ vгэнд баясан инээд алдаад
- Тэгвэл чамайг хоолонд урья. Виннэрс кафэд уулзах уу. Мэднэ биз дээ?
-Мэднээ, мэднэ. За тэгвэл хорин минутын дараа тэнд уулзая. Намайг хувцаа солих гэж мунгинасаар нэлээд хоцорч очиход Халиун хэдийнээ ирчихсэн цонхны дэргэдэх ширээнд сууж байв.
-Би жаахан хоцорчихлоо гэхэд минь тэр.

-Зvгээр ээ. Суугаач. Юу захиалах вэ? гээд гоёмсог хvрэн хавтастай цэс дөхvvлэв. Би гvнцэг сонгох гэж самбаганасангvй. Харин эхэнд байснаар нь хонины махан шницэл Колатай захиалчихлаа. Харин Халиун vхрийн гол мах мөөгтэй, усан vзмийн шvvс сонгов.

Хоолний дараа Халиун намайг гэртээ урилаа. Орцондоо тавхан айлтай тансаг сууцанд тэднийх байдаг, аав, ээж нь гадаадад суудаг тул vеэл дvvтэйгээ хоёул амьдардгийг нь сая л мэдлээ. Бурхан минь, ёстой л цэмцгэр айл юм. Нил цэнхэр өнгө голлон тохижуулсан зочны өрөөнийх нь буйдангийн өмнөх чулуун ширээ. Дээр нь тавиастай болор савтай ягаан сарнай шууд нvдэнд туслаа.
-Чи ягаан сарнайд дуртай юм уу? Хэн өгөө вэ? Найз залуу чинь уу? гэж би дvлий хvнтэй ярьж байгаа юм шиг чанга асуугаад буйдан дээр суун нөгөө цэцэгийг vнэрлэв. Тийм шулуухан, бодлогогvй юм асуусандаа би сvvлд нь их харамсаж билээ. Халиун жижиг тавагтай самар авчирч тавиад суухдаа урт сормуусаа буулган харцанд нь гуниг тодроод ирэв. Тэгээд доод уруулаа хазсанаа хацар руугаа орж ирсэн vсээ илээд
-Энхээ, би чамд өөрийнхөө тухай илэн далангvй ярьчих уу? Дөнгөж танилцахад л чи надад нэг тийм... итгэл даамаар охин шиг санагдсан. Би ер нь багаасаа их ганцаардмал хvн л дээ. Одоо л гэхэд ингээд дөрвөн хананы дунд ганцаараа. Надтай хамт амьдардаг vеэл дvv маань гэртээ харихаар Дархан руу явчихсан. Ягаан сарнай миний хувьд бол их урт яриа болно доо гээд шvvрс алдав.

-Би чинь Холландад аав, ээжтэйгээ арваад жил амьдарсан айлын ганц охин. Аав Маострихтэд сурж, дараа нь тэндээ vлдэж ажилласан.
Ангидаа би ганцаараа Ази охин байлаа. Намайг тэнд Хэлли гэж дуудна. Би зөвхөн Сью гэдэг америк охинтой л vерхэдэг байсан. Тэндхийн хvмvvс монголчууд шиг хамт олонсог биш. Бvр багаасаа биеэ даачихсан аминчхандуу улс байдаг. Уржнан юм л даа. Би и-майлээр Дөл гэдэг хvvтэй танилцсан юм. Нэгдvгээр сарын 10-нд төрсөн өдрөөрөө Монгол оюутны вэб хуудаснаас нэг захидал уншиж яагаад ч юм хариу биччихлээ.

“Амьдралыг олон талаас нь бясалгах дуртай 18 настай Монгол залуу мөрөөдлийн гvнжээ эрж байна. Тэгэхдээ Төр барьж байсан монгол хатдын нэгнийнх нь нэрийг таах, нас надаас хөгшин биш, яс угсаа монгол байх гэсэн гурван хатуу болзолтой. /Хатны нэр долоон vсэгтэй шvv/ Ингээд энэ болзлыг биелvvлэх мөрөөдлийн гvнждээ энэхvv сарнайг бария” гэж англиар бичсэн захидал, ягаан сарнайтай байсан. Би хариуд нь

“Төр бариж байсан хатныг Турихан гэж таагаад өөрөөс чинь нэг насаар дvv мөрөөдлийн гvнжид нэр дэвшигч төрсөн өдрөөрөө ягаан сарнайг хvлээн авлаа” гэсэн захидал бичиж танилцсан. Интэрнэтээр аль дvрсгvйтэхийг тэр гэхэв. Эхэндээ би ганцаардлаа хуваалцах гэж л захидал бичдэг байснаа утсаар яриж, зургаа солилцсоноос хойш дандаа л тvvнийг боддог болчихлоо. Нэлээд бодлогошронгуй харцтай нvд нь их таалагдсан. Харин Дөлөө миний царайг зураг явуулахаас өмнө яг таасан гэж зvтгэдэгсэн. Зургаан сарын дотор бид хоёр бие биендээ vнэхээр хайртай болчихлоо. Хавар нь би дунд сургуулиа төгсөөд хаана сурах талаар манайд бөөн яриа боллоо. Аав Парист намайг эхлээд коллежид элсvvлж, дараа нь Сорбонн их сургуульд сургах бодолтой байдаг. Би зvрх сэтгэлийнхээ нууцийг зөвхөн ээждээ л ярьсан байлаа. Ээж миний талд бат зогсч:

- Охин маань олон жил бидэнтэй гадаадад суулаа. Монголдоо очиж сураг. Хэл, ахуйгаасаа ч их төсөөрөх нь гэсээр аавыг буулгаж авсан. Буянт-Ухаа дээр намайг Дөл маань жинхэнэ ягаан сарнайн баглаа барьсаар угтсан юм. Байдгаараа догдлоод инээчихсэн зогсож байсныг нь мартахийн аргагvй.

Зургаа дугаар сарын бороотой өдөр байсан. Санхvv эдийн засгийн дээд сургуульд элсчихлээ. Дөлөө бол харин МУИС-ийн хэрэглээний математикийн нэгдvгээр курс төгсчихсөн байсан. Тоонд vнэхээр толгойтой доо. Би наадмаар гэрийнхэнтэй нь танилцлаа. Аав нь салчихсан болохоор ээж, жаахан дvvтэйгээ гурвуул амьдардаг байсан. Ээж нь дээд сургуулийн багш. Хvvтэйгээ адилхан нvдтэй. Намайг ямар хөөрхөн охин бэ? Миний хvvг яаж тоосон юм бол доо. Би чамайг охин шигээ л бодож явна гээд л. Харин нэгдvгээр ангийн дvv нь
-Та манай ахтай суух юм уу? гэхэд нь би ширээн доогуур ортлоо ичиж Дөлөө:
-Очко миний дvv альбомоо аваад ир гэж намайг аварсан юм. Намар нь ээж ирж энэ байрыг авч тохижуулж өгөөд явахдаа:

- Чи миний охиныг халамжилж яваарай. Чамд эгч нь итгэж байна. Халиун миний газар дээрх ганц охин юм шvv гэж хатуухан ч юм шиг учирлах, захихын хооронд хэлж, хоёуланг минь vнсээд онгоцондоо суусан. Бид хоёр яг хvvхэд шиг vерхэж байсан. Дөл компьютер засч, гэрээр тооны хичээл заагаад олсон мөнгөө тэнцvv хоёр хувааж, хагасыг нь ээждээ өгнө. Yлдсэнийг нь надад зориулна. Сургалтын төлбөрөө ч өөрөө олдог байв.

Миний философийн шvvлэгт бэлтгэсээр бид хоёр оройтчихоод Дөлөө манайд нэг удаа хоносон юм. Намайг vнсчихээд л зочны өрөөний энэ буйдан дээр унтаж билээ. Би чамдаа жинхэнэ очир алмаазтай бөгж бэлэглэж сvй тавичихаад хамт унтана. Бас хадаг тавиж охиныг нь гуйж байгаагаа Маострихт руу ирээдvйн хадмууддаа интэрнэтээр мэдэгддэг юм билvv гэнэ. Мэдээж бие биендээ хайртай хоёр залуу хvмvvс юм чинь. Ялангуяа тvvнд бол амаргvй л байсан байх. Тэр шөнө хоёр ч удаа миний өрөөний vvдэнд ирээд буцахийг нь би мэдсэн л дээ.

Сар бvрийн 10-нд бид хоёр танилцсан өдрөө тэмдэглэж Виннэрст суугаад Дөл надад ягаан сарнай бэлэглэдэг юм. Халиун яриагаа таслан

-Чи юм уух уу? Миний энэ урт яриа залхууг чинь хvргэх шиг боллоо гэхэд нь энэ гайхам хайрын тvvхэнд бvр автчихсан байсан би сэхээ орж:
-Зvгээр ээ. Харин ч сонин байна гээд ширээн дээрх ягаан сарнайг ширтэнгээ “Өнөөдөр чинь нээрээ арван хоёр сарын 10 юм байна шvv дээ” гэж бодлоо...

Мартын наймнаар би ээжтэйгээ утсаар ярьж баяр хvргэчихээд Дөлийнд очиж ээжид нь цэцэг, ноолууран цамц бэлэглэлээ. Тэр орой бид тавуул яг нэг гэр бvлийнхэн шиг vнэхээр сайхан байсан. Дөлийн дvv Оч надад зураг зурж бэлэглээд л. Нэг мэдэхэд л ээж нь бага хvvгээ дагуулан нөгөө өрөөнд орж, бид хоёр хоёулхнаа vлджээ. Дөлөө намайг vнсээд vсийг минь илж

- Ээжийг баярлуулсанд чинь их баярлалаа. Би ч чамайг дандаа баярлуулж явна. Аавыг явчихсанаас хойш ээж ямар их ганцаардаж байгааг би мэддэг. Тийм болохоор чамайг би насаараа хайрлаж явна. Бvх насаараа шvv.

Ингэж л нэг жил хачин хурдан өнгөрсөн. Зургадугаар сард оюутны амралт эхэлсэн өдөр бид хоёр Сараагийн концертыг vзчихээд харих замд Дөлөө миний гараас атган

–Ийм гоё хуруунд Диана гvнжийнх шиг л гоё бөгж зvvлгэх юмсан. Чамд амалснаараа хоёулаа удахгvй сvй тавина. Одоо бол би чамайг vнсэх л эрхтэй гээд хоёулаа их удаан vнсэлцсэн. Тэр өдрийн юм бvхэн сvvлчийнх байсан. Yхэл гэдэг хvнд тийм ойрхон байдгийг би даанч мэдээгvй. Маргааш нь Дөл минь нэг найзынхаа машинаар гадаадын хэдэн жуулчинд vйлчлэх гээд Тэрэлж явчихсан юм. Шөнө манайх руу ээж нь утасдаж зангирсан хоолойгоор

-Халиун аа, миний охин шинэ гэмтлийн эмнэлэгт хvрээд ирээч. Дөл осолд орчихлоо. Чамайг л дуудаад байна гэсэн... Би яаж эмнэлэгт хvрсэнээ ч санадаггvй. Yvдэнд нь сувилагч цагаан нөмрөг өгснийг л санаж байна... Тvvнийг нь мөрөндөө углаад л сэхээн амьдруулах тасаг руу эрчээрээ гvйсэн. Тэгсэн чинь... Тэр минь орныхоо цагаан даавуунаас ч илvv цонхийгоод цайчихсан ухаангvй хэвтэж байсан. Өглөөхөн инээгээд амьдралын баяр баясгалан, өөртөө итгэх итгэлээр дvvрэн явсан тэр залуу гэхэд хэн ч итгэмээргуй.

- Дөл өө! гээд намайг уйлахад нvдээ нээж, хөнжил дороос гараа арай ядан гаргаад миний vсийг илж... Чи миний төлөө... урт удаан амьдарч... намайг дурсч яваарай... миний мөрөөдлийн гvнж гээд л ухаан алдсан. Тэгээд... тэр шөнийнхөө vvр гэгээрэх хvртэл vхэлтэйгээ тэмцсэн дээ. Дөлийн нас барсанаас хойш зургаан сар өнгөрчихсөн. Эртvvд миний сууж байсан сандал дээр бид хоёр хичнээн оройг хамт өнгөрөөснийг мэдэхгvй. Тэр нохойн хошууний бут, Ж.Самбуу гуайн булш, намхан хайс бvгд л бид хоёрийн хайрын гэрч.


Ягаан сарнайд дуртай юм уу гэж чи асуусан. Тийм ээ дуртай. Хvний нутагт ганцаардаж явахад минь хайрын сайхныг амсуулаад од шиг харвачихсан тvvний минь өгдөг байсан бэлэг. Одоо сар бvрийн 10-нд өөртөө энэ цэцгийг авдаг юм гээд савтай цэцгийнхээ дэлбээнд аярхан хvрч
- Өөр хvнийг би яг тийм хайраар хайрлаж чадах болов уу даа. Ямар ч гэсэн би Монгол хvнтэй л сууна гэж боддог шvv.

Yхсэний хойноос vхдэггvй гэж манай монголчууд ярьдаг. Тvvнийхээ алхаж явсан гудамжаар өдөр бvр явж Богд уулийн мод ногоорох, шарлахийг vзнэ гэдэг сайхан. Тэгээд л би аав, ээж рvvгээ яваагvй. Ер нь Монголдоо амьдрах хичнээн сайхан гэдгийг гадаадад байхдаа хvн илvv мэддэг байх. Одоо би хичээлдээ л шамддаг ирээдvйд НYБ-д ажиллахсан гэж хvсдэг гээд гэнэт Халиуний хоолой зангирлаа. Цоргисон харцтай гvн хар нvднээс нь нэгэн том нулимс тасран бөмбөрөх аж.

-Ёстой л мөрөөдлийн хайр байж дээ. Би ийм хайрыг vлгэр, кинонд л байдаг гэж боддог байлаа. Халиун аа чи харин ч их азтай охин юм. Ийм сайхан хайр амссан чинь надад бол vнэхээр атаархмаар л санагдаж байна шvv гээд би тавагнаас самар атган авч амандаа хийгээд санаа алдчихав. Халиун нэг самар авсанаа:

-Энхээ чи оройтчихлоо. Би чамайг гаргаж өгье дөө гээд босов. Энэ vеэр хvзvvндээ зvvсэн утас нь нэг жингэнээд таг болчихлоо.
-Чиний утас ямар тансаг эд вэ. Ийм утастай болчихвол ч “утаа гартал” нь ярина даа гэж намайг дуу алдахад Халиун инээмсэглэн

-Чи хөгжилтэй охин юм аа. Миний vеэл Золоо бас над шиг битvv хvн болохоор бид хоёр өрөөндөө ороод л таг болчихдог улс. Жаахан уйтгартай шvv. За хоёулаа гаръя гэхэд нь би

-Ер нь чи манайд очоод хоночих. Манайхан бол бvр надаас ч хөгжилтөй хvмvvс гээд бодчих. Би оройтчихлоороо дандаа найз охидоо дагуулж очдог болохоор аав, ээж хоёр юм хэлэхгvй. Тэгээд ч чам шиг хөөрхөн даруухан охинд бол манай ээж шууд “хайр” зарлана хэмээн ятгасаар би хичээл номыг нь авахуулаад хамт гарлаа. Одоо бол сэтгэл сэргэчихжээ. Ер нь ч би удаан гуниглаж чаддаггvй хvн л дээ.

Yvнээс хойш бид хоёр ёстой салшгуй найзууд боллоо. Халиуны нөлөөгөөр би гэдэг хvн номын хорхойтон болж хувираад Ж.Жойс, С.Моэм гээд л том том зохиолчдын фэн боллоо. Англи хэлээр нөгөө нойл амьтан чинь ангидаа толгой цохих болж, Карл Поппэр, Жон Локкийн номуудыг эх хэлээр нь уншчихлаа. Энэ охинтой танилцсанаас хойш өөрийн мэдэлгvй өмнөө зорилготой, ирээдvйдээ санаа зовдог хvн болон “томоожиж” байлаа, би гэдэг хvн. Миний зvгээс гэвэл өөр шигээ vймээн шуугианд дуртай найз охидоо дагуулан тэднийд очиж хөргөгчийг нь “цэвэрлэж” өгнө дөө.

Нэг өдөр бид хоёр тэднийд цайлж суулаа. Нөгөө хайртай хунтай тоглоомоо оролдож суусан Халиун гэнэт
-Энхээ, чи наад уснаасаа балга даа. Аан хаа төвөнх чинь их хөдөлж байна. Чиний бамбай булчирхай томорчихож. Эмчид заавал vзvvлээрэй гэлээ. Орой нь ээжид энэ мэдээг дуулгаснаар би гэдэг хvн маргааш нь гэхэд “баривчлагдаж” эмнэлэгт хэвтчихлээ. Зуны амралт эхэлсэн болохоор найзууддаа ч хэлж амжсангvй. Халиунд хэлсэн уу гэхээр найз чинь хөдөө эмээ рvvгээ явчихсан гэнэ. Арав хоног эм, тарианд бөмбөгдvvлсээр “Шим тэжээлтэй иодийн найрлага ихтэй хоол идэж, тайван амгалан байх” заавартайгаар эмнэлгээс гарлаа.

-За ингээд эрх чөлөөтэй боллоо гэхэд минь ээж
-Шоронд орсон амьтан шиг юм ярих нь ээ. За ёстой чамайг нэг хэсэг яаж гэрт тогтоодог юм билээ гэсээр машинд суув. Таксигаар ийн харих замд аав

-Миний охиний найз Халиунааг аав, ээж нь дуудаад хэд хоногийн өмнө явчихсан шvv дээ. Чамтай уулзаж амжсангvй гэж их л зовж байна лээ. Захидал бэлэг нь гэрт бий. Аав нь чамайг эмчилгээтэй байхад хэлээгvй юм гэж пал хийтэл хэлдэг байгаа. Ингээд хамгийн сайн найзтайгаа уулзаж амжилгvй гадаад явуулчих ч гэж дээ.

- Хэрэггvй л эмнэлэгт хэвтлээ. Чөтгөр ав гэсэн vг нэг л мэдэхэд л уруул давчихжээ. Миний дэрний хажууд цэнхэр туузаар уясан жижигхэн хайрцаг хvлээж байлаа. Туузний завсар хавчуулсан зурваст

- Энхээ! Чамайг энэ захидлийг уншиж байхад би Парист сууж байна. Ээж аав хоёр намайг тэнд сургуульд оруулахаар болсон. Сэтгэл сэргээж ганцаардлыг минь хуваалцаж байсанд чинь баярлалаа гэхэд багадах байх. Гар утсаа чамд дурсгал болгон vлдээе. Чамд таалагддаг байсан шvv дээ. Би өдөр бvр и-майл бичнээ. Халиун гэжээ.

Хайрцагнаас мөнгөн гинжин оосортой гялалзсан жижигхэн утас гарч ирлээ. Бид хоёр хэзээ уулзах бол доо гэж би бодож суув.
-Аниа, эмнэлгээс гараа юу гэж миний дvv Тулгын дуу vvдэнд хадаж бодлын шувуудыг минь vргээчихлээ. Маргааш нь надад Халиунаагаас “Энхээ, англи хэлээ улам сайжруулаад бас Франц хэл сурч эхлээрэй. Хоёулаа Сорбоннд хамт сурна шvv” гэсэн захидал ирvvлсэн байлаа. Бас ягаан сарнайтай гээч.

____________2000 oн___________
Сэтгэгдэл:


алга ташилт алга ташилт алга ташилт
Бичсэн: Зочин цаг: 14:26, 2010-12-09 | Холбоос | |


saihan bichjee
унэхээр гое бичжээ
Бичсэн: Зочин цаг: 02:51, 2008-03-18 | Холбоос | |


Сэтгэгдэл
Гоё бичсэн байна. Би бүр хамаг юмаа хаяаад уншлаа... Сайхан амралт боллоо... happy
Бичсэн: empty head (зочин) цаг: 09:49, 2007-12-10 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax