Түүнийгээ ГОМДООСОН өдөр
Өнөөдөр ямар утгагүй өдөр вэ?... Түүнийгээ санаад л, Даанч уулзаж чадаагүй. Өчигдөр орой уурлуулчихсан юм. Тэгээд өглөө хичээлээ хийж байна, дурамчихан байсан. Хааяадаа түүнийхээ занг нь ойлгох гэж их хичээх юмдаа. Би л болохгүй байгаа байх дөө. Хүний үрийг би ингэж уурлуулж гомдоож явж байдаг::: Уучлаарай... олон хэлэх тусам энэ үгний утга алдагдаад байгаа байхдаа. Чинийхээ дуу хоолойг сонсоход ямар сайхан байдаг гэж бодно. Жаахан хүүхэд шиг түүнийгээ үнэрлэж үнсэх юунаас ч илүү гоё... Битгий ай тэх үү хүүхдээ... Би чамайг гомдоож гэмтээхгүй амалья.. ЗӨВХӨН наддаа итгэ.Эсвэл надаас уйдсан юм болов уу? Миний сэтгэлийг бодоод, хэлэхгүй байгаа юм болов уу? Үгүй эээээээээ би ингэж бодох ёсгүй. Бид хоёр гоё байна өө. Өмнө нь олон охинтой нэр холбогдож байллаа, гэхдээ чамайг бид хэзээ ч алдмааргүй байна. Хэзээ ч гэж хэлэхгүй дургүй хүн л дээ::: Тийм тодотгол байх ёсгүй. Гэхдээ тэр нэгэн цаг мөч хүртэл, инээдээр илбэг, жаргалаар дүүрэн байлгамаар байна. Магадгүй надаас илүү сайн хүн амьдралд чинь гарч ирж л таараа... Гэхдээ би чиний цорын ганц ТЭР МААНЬ гэж нэрлэгдэх хүн чинь баймаар байна. ЧИ МИНЬ МИНИЙ МУУХАЙ ХҮҮХЭД ШҮҮ.
1.21.2008 он
Чи бол миний цорын ганц
Аз жаргал бид хоёрын дунд
Чи бол хүргэх зам нь
Амьдрах хугацаа бид хоёрын дунд
Чи бол цагийг зогсоох хүчин
Элсэн цөл бид хоёрын дунд
Чи бол цэнгэг устай далай
Энгүү тэнгэр бид хоёрын дунд
Чи бол намайг нисгэгч далавч
Харанхуй шөнө бид хоёрын дунд
Чи бол гэрэлээ цацруулах од
Хайрт чи бид хоёрын дунд
Чи бол миний цорын ганц
01.08.08