Хайртаа бичсэн захидал by hannibal
Гадаа бороо ороод тэнгэр нэг л бүрхэг, яг л миний сэтгэлийн гүндэх зовлонг илэрхийлээд байх шиг. Найз нь дөнгөж сая ажилаа тарчаад тэр л модны доор чамдаа энэхүү захиаг бичин сууна. Хоёулангынх нь сууж байсан сандал одоо хүртэл дулааханаараа байна. Энэ захиа чамд очихгүй гэдгийг хэнээс ч илүү мэдэх болов ч өчүүхэн сэтгэлийнхээ гүндэх шаналалыг үзэг цаас нийлүүлэн байж илтэгье. Найз нь яг одоо бид хоёрын өнгөрөөж байсан тэр л хөгжилтэй баяр баясгалантай өдрийг бодож, мөн бие биендээ тунирхан хэрэлдэж байсан тэр л мөчүүдийг одоо бодохоор, хэрэлдэж байсан ч хамаагүй тэрхэн мөчдөө иргэн очихсон. Надад уурлаж байсан ч, дотороо санаа зовсон байдалыг чинь би ахин дахин харахыг ямартай ихээр хүснэм. Одоо ингээд бодоход чамайгаа энэ орчлон ертөнцөд байхгүй гэж бодохоор үхмээр ч юм санагдах юм. Тэр л нэгэн шөнө тэнгэрт одон харвахад би чамтай минь үүрд байлгаж өгөөч гэсэн гуйсан боловч, тэрхэн одыг чиний минь од байсан гэдгийг даанч мэдсэнгүй дээ.Найз өөрийг тайтгаруулж "Бурхан тэнгэр миний хайртийн сайхан сэтгэл, энэрэнгүй зан, үзэсгэлэнт гоо сайханд нь татагдаад дуудсан байхгүй юу" гэж өөртөө хэлдэг юм. Тэргэл саран доор чамайгаа тэврээд зогсоход, цээжинд минь наалдан нэг л жаахан хүүхэд адил эрхэлдэш байж дээ. Тэр хоёр давхраатай нүд нь сормуусаа тормолзуулан надруугаа инээх нь одоо хүртэл нүдэнд минь харагдаж, зүүд нойронд минь үзэгдэнэ. Тэвэрээд унтсан шөнө бүрийг би үгүүлэн санана, нэг л хөөрхөн үлгэрийн дагин унтаж байгаатай адил намайгаа чангаас чанга тэврээд ийм л байвал болоо гэсэн шиг сэтгэл амар нойросдог байж дээ. Даанч мулгуй тэнэг найз нь чамайгаа ахин сэрэхгүйгээр унтана гэдгийг бодож байсангүй. Миний мөрөөдөл даанч биелсэнгүй дээ, чамтайгаа насан туршдаа амьдарч, үр хүүхэдтэй болоод өнөр сайхан гэр бүл болно гэж боддог байсан. Амьдралд хүсэлийг гүйцэтгэдэг шидтэг үгүй болохоор, ганц хүслийг маань биелүүлж өгч чадсангүй.Миний хайртаа найз чамдаа маш их хайртай, чамаасаа өөр хүнийг хэзээ ч чамайг хайрласан хайраарай хайрлаж чадахгүй ээ. Чи минь л миний ганц нандин эрдэнэ.
Одоо дөрвөн жилийн нүүр үзэх шив дээ. Чамайгаа хичнээн ихээр бодож байв ч, тэр л нэгэн гэмгүй бүсгүй сэтгэлийг хууран мэхэлж, хөсөрдүүлэн гомдоож байна. Найз нь нэгэн сайхан сэтгэлтэй бүсгүйтэй суусан. Тэр надад үнэхээр их халамж анхаарал тавидаг. Тиймээс миний хайрт бүү санаа зовоо. Мөн хорвоо дэлхий чамайг минь надаас аваад одсон ч, хариуд нь алаг хөөрхөн охин заяасан. Тэр минь наддаа тэнгэрийн л дахин гэсэн үг. Охиныгоо хайрт чиний нэрээр нэрлэж, чам шиг энэрэнгүй сайхан сэтгэлтэй, ухаалаг хөөрхөн эмэгтэй болгоно. Найзынх нь амьдрал үргэлжилсээр л, хайрт чамайгаа бодсоор л байна даа