Бүх юм харанхуй, ядахдаа хонгилын үзүүрт гэрэлтдэг гэрэл ч үгүй. Би энэ сандалаас босож явах ховор болж дээ. Гэртээ тогтдоггүй байсан нэгэн одоо гэрээс гарах байтугай, нэг өрөөнөөс нөгөө өрөө орох гэж бөөн юм болж байна шүү дээ. Хэсэг хугацаанд бодлоо, Яагаад тэгсэнээ ч бодлоо. Бодсоор байгаа толгой ч өвдөх шиг. Хайранд би сохор байсанаасаа болж, одоо амьдралд жинхэнэ сохор мануухай болон.
Энэхүү шүлгийг сийлэх шив дээ
Хараагүй залуун хайр дурлал
Хайрт чи минь миний буруугаас хараагүй болждээ
Харанхуй шөнийн дараа наран ахин гийхээ больждээ
Хорвоо дэлхий чамаас минь нэгэн хэсгийн аваад явчихлаа
Хатуу хүтүү амьдралд гэрэл гэгээгээс чи минь салчихлаа
Инээж хөөрж баярлаж байхдаа л наддаа хөөрхөн
Итгэл сэтгэл хоёроороо дэндүү баялаг
Инээж байв ч гуниг гутрал чинь сэмхэн мэдэгдэнэ
Ийм юм хийсэнд би өөрийгөө зөхөн харааж ханашгүй
Чамдаа бэлэглэх минь бяцхан бэлэг энэ байна
Чиний нэгэн хэсэг болж хорвоо ертөнцийг харуулья
Чинийхээ дүрийг сэтгэлдээ буулгаад аваад
Чамайгаа насан туршдаа хайрлаж цугтай явья
Харанхуй шөнө гудамжаар алхаж байгаа мэт санагдав ч
Хонгорхон чиний минь дүр миний замыг гэрэлтүүлнэ
Хэзээд минь хажууд байдаг охин чамд баярлалаа
Хайртай шүү чамдаа би чинь зүрхнийхээ гүнээс
Бодит амьдралаас салан одсон мэт санагдана
Борхон энэхэн зүрхэндээ чамайгаа хэлүүн суухад
Бүлээхэн үлээх салхийг дагаад чи миний наддаа ирнэ
Булбарайхан хөөрхөн гараараа миний гарыг барьн алхана
Гэхдээ энэ дурлал ингээд дуусна гэж бодсонгүй
Гэрэлт хорвоог харахгүй ч гунигийн нулимс унгаахгүй ээ
Ганцхан чамдаа хайртай болохоор энэхэн тавиланг сонгосон билээ
Гарцгүй энэ харанхуй өрөөнд ганцаараа би суугаастай
Энэ л хайр минь үүрдийх биш зуурдых байсаныг мэдсэнгүй
Эрэмдэг эмзэг намайг голон чи минь саллаа
Эргэх хорвоод амьдрах зам минь энэ л юм байлгүй
Эрлэгийн элч нь ирээд авдаггүй юм байхдаа
Өглөө босоход чи минь миний хажууд үгүй
Өрөвдөлтөй намайг орхиод баян залууг даган одлоо гэж үү
Өөдрөг байнаа ганц олдох амьдралдаа би
Өшөө хонзон санан чамайг би хараахгүй
Алхаж явна хотын гудамжаар би ганцаараа
Ахиад чамтай уулзахыг хүсэн хүлээнэ
Амраг чиний минь үнэр үнэртээд өнгөрлөө
Азгүй намайг чи үл анзааран одлоо
Нүдээ чамдаа өгсөндөө би одоо гунихгүй ээ
Нулимс дусаан өөрийнхөө амьдралд гуниглахгүй ээ
Нарт ертөнцөд чи минь аз жаргалаар дүүрэн байвал
Насан туршдаа би сэтгэлээрээ баяртай