Бороо орсон өвлийн шөнө...
Монголдоо байсансан бол ямар гоё вэ? Цасаар байлдаад л, цасан будрах шөнө гудмаар алхаад л... Малгай өмсөхгүй үсээ муухай болгочихно гэж бодож айлгүйтэж байгаад л чихээ хөлдөөгөөд л... Бүүр болохгүй бол дээр үеийн оросоос авчирж байсан чаргагаараа даланд очиж гулгаад л... Хорвоог тэгсээр байгаад л дуусгалаа ш дээ... Шинэ жил ч дөхөж байна, шиврээ бороо ч ихсэж байна. Гацуур модоо торьн бүжихэд, Гамгүй нэг нороод авах юм аа. Бүх л юм тэнцүү байх ёстой юм шиг ээ хүний амьдрал. 4 улирал хүртэл хүний баяр баясалд нөлөөлдөгийн энд ирээд л мэдэрсэн. Шинэ жилийн уур амьсгалыг лав сүүлийн таван жил мэдэрч чадсангүй. Яг он гарах үерээр ЦАС ордог байхад, бороо ороод байхаар ямар гоё байх вэ дээ... Бороо орсон өвлийн шөнө би шампасикаа буудуулна.