Үргэлжлэл
-Ойрхон 40 мянгатад Жагаагийнх айл болсноос хойш би нэг ч удаа очоогүй.
Надад ямар ч эмзэглэх зүйл байгаагүй болохоор "Жагаагийнд очих уу?"гэсэнд "Тэгье."гээд уриалгахнаар хэлсэн.
-Хоёулаа юу ч гэсэн дэлгүүр оръё.Жоохон хүүхэдтэй гээ биз дээ.Охин юмуу хүү юмуу? жимс,амттан авъя.Эхнэр нь ямар хүн байдаг вэ? гэсэн асуултанд нь би:
-Чи өөрөө очоод харахгүй юу даа гэж хариулж байсандаг.
Тэгээд өнгөрсөн бүхнийгээ мартсан бид 2 Жагаагийнд очлоо.
Эхнэр хаалгаа тайлснаа "Өө сайн уу?Уулзаагүй удсан байса шүү" гээд баярласан байртай угтлаа.Харин Анарыг харснаа чимээгүй болоод"Сайн уу?гэж дотно юм шиг Анартай мэндэлсэнээ "Орооч" гэв.
3-н өрөө боломжийн амьдралтай их л дажгүй айл.Гэрийн хойморт Жагаа аав охиноо тэврэн сууж байснаа Анар бид
2-ыг харангуутаа л зог тусан бид 2 луу ээлжлэн хараад бид хоёр ч хөдөлж чадахгүй зогсоод байтал Жаргалын эхнэр Сарнай:
-"Суугаач дээ." гэхэд нь нэг юм ухаан орон Жаргалтай мэндлэх гээд урагшаа нэг алхаад "За сайн уу?" гэж хэлэх зуур Сарнай:
-"Цогоогийн найз охин уу?,Танилцуулаач дээ."гэхэд нь би дахиад л гацчихсан.Анар ч дуугарч чадахгүй дэмий л зогсоод байснаа "Үгүй ээ бид хуучны танилууд" гээд суулаа.Тэгэхэд би овоо байдалаас гараад Жаргалтай мэндэлж,гар барьчихаад Анарын хажууд очоод суулаа.Жаргал тэр үед Анараас "Чи хэзээ ирсэн юм бэ?Яаж та 2 тааралдвал гээд сонирхсон бүхнээ асууж гарлаа.Анар ч товч бөгөөд тодорхой хариулчихаад "Эхнэрээ танилцуулаач" гэхэд Жаргал:
-Миний хань СарнайвБид 2-ын уран бүтээл Анун.Одоо 2 ой хүрч байгаа гэв.Ингээд бид нилээд зүйл ярьж суулаа.Америкийн амьдрал,сургуулийн тухай овоо нэг ойлглттой болцгоогоод сууж байхад Жаргал надаас тамхилах уу?гэж асуулаа.Би зөвшөөрөөд бид 2 гадагшаа гарлаа.Анар тэр үед Ануныг аваад тоглуулж байсан.Би эргэж хараад "Би гарч тамхилчихаад ирье." гэхэд минь дотноос дотно инээмсэглээд "За" гэлээ.Бид 2 нарч Анарын тухай яриа нээх өрнүүлсэнгүй.Ажил төрөл,ар гэрээ ярилцаж байгаад орсон чинь хоёр бүсгүй дотно гээч танилцаад инээлдээд сууцгааж байлаа.Би тэгэхээр нь эвтэйхэн:
-Хоёулаа ч хөдлөх үү дээ.Орой болж,чи ядарч байгаа биз дээ" гээд бид 2 Жаргалынхаас гарлаа.Анар:
-Жагаагийн эхнэр дажгүй хүүхэн байна шүү.Галзуудуу,ажилтай,ухаалаг бүсгүй байна.
-Та 2 юуны тухай ярив гэж асуухад минь
-Монголын амьдрал,ажил төрөл,үр хүүхэд л ярьсан.
-Яасан? гэхэд нь "Яагаачгүй ээ.Одоо чи гэрлүүгээ юү?"гэж намайг урамгүй асуухад:
-Тиймээ,......маргааш чи завтай юу?
-Мэдээж,уулзах уу гэж үү?
-Хэрвээ чи хүсвэл гэхэд нь "Уулзая.Би чамаас салмааргүй байна.Ер нь чи хэзээ буцах гэж байна" гэж би санаа зовсон байдалтай асуулаа.
-"Санаа зоволтгүй.Мөд буцахгүй." гэж билээ гэхэд "Хоёулаа юу ч гэсэн ороо засчихая гээд Ананд бослоо.
Ананд Цогоод зориулсан орыг газар засав.Залуучууд тус тусдаа орондоо ороод хэвтэхэд Цогоогийн нойр хулжаад байв.
-Миний нойр нэг л хүрэхгүй байна.Чинийх яаж байна Анандаа.
-Жоохон хүрч байна гэв.
Маргааш нь бид 2 дахиад л уулзсан.Ийм маягаар бид хоёрт хийх зүйл зөндөө байдаг байсан.Хэдий бид хоёр бусад хосууд шиг тэврэлдэж,үнсэлддэггүй болохоос биш гаднаас нь бид хоёрыг харахад үерхэдэг хосууд шиг харагддаг байсан.Манай эгчийн найз залуу Баяр нь намайг найз охинтой болчихсож гээд ээжид хэлчихсэн байсан.Нэг өдөр ээж маань надаас:
-"Чи ямар охинтой үерхээд байна" гэхэд нь үерхээгүй ээ, найзууд гэж хэлж билээ.Харин тэгэхэд ээж минь
-Тэр найзтай чинь уулзаж болох уу?
-Та яах гэж байгаа юм бэ?
-Яахав миний хүүд хань болчихоор хүн байна уу эсвэл үгүйг нь мэдье.Хүргэн ах чинь их дажгүй охин байна билээ гээд байхаар нь ээж нь "Гаднаас нь хараад яаж мэдэх вээ.Дотор нь ямар хүн ч юм билээ" гээд хэлчихсэн.Тэгтэл дүү чинь "Би уулзсан,их дажгүй яриа хөөрөөтэй охин гээд магтаад байсан.Бүгд л гаднахаар нь дүгнээд байх юм." гэж билээ.
-Хөөе чи унтчихсан уу?
-Үгүй ээ.Танай ээж ч мөн сайн хүн шүү.
-Анарт их сайн байдагсан.
-Би ч Аагийтай юм ярьж үзсэн биш.Ямарчиг ямаршуу охин байсныг нь тод санаж байна.Чи ингэхэд яагаад Анарыг "Аагий" гэж дууддаггүй юм бэ?Дандаа л Анар Анар гээд.Аагий гэвэл амар юм шиг.
-Үгүй ээ.Жинхэнэ нэрээр нь л дуудвал гоё ш дээ.
Тийм маягаар бид 2 уулзаж,зугаалсаар байгаад 1 сар өнгөрсөнийг анзаарсангүй.Нэг л мэдэхэд хичээл эхлэхэд 2 сар үлдээд,Анар буцаад явахад 14 хоног үлдээд байсан юмдаг.Энэ хугацаанд 2 жил хайрласан сэтгэл минь аль хэдийн сэргэчихжээ.Чи намайг хаяад юу ч хийхгүй явах гэж байгаа юм уу....Би чамайг снана даа...Би урьд нь хэнд ч хэлж байгаагүй үгээ чамд хэлчихье "Би чамд хайртай"болчихож.Болчихож гэж 2 жил сэтгэлдээ бодож явсан.Энэ бол мэдээж хайрвНамайг битгий орхиод яваач дээ....Чи яагаад энд сурч болдоггүй гэж уг манай ээж чамтай уулахыг хүсээд байсан юм.
-Би ч гэсэн чамайг санах байх.Би чинь найз бандитай ш дээ.Би энэ өнгөрсөн бүхнийг бидний бүтээгүй хайр сайхан нөхөрлөл болгохыг хүссэн юм.Сэтгэлд минь шаал ондоо хүн байгаа ш дээ тэгээд ч ер нь яагаад танай ээжтэй уулзаж болохгүй гэж.
-Тэгвэл яг одоо.Би ээжрүү утасдаад хэлчихье.
-Чи чинь яасан яруу юм бэ?Маргааш нөгөөдөрөөс л болъё л доо.
-Чамд зав байгаа юм уу?
-Мммм........ за тэгвэл өнөөдөр.Гэхдээ бас дэлгүүр оръё.Ээжид чинь дуртай зүйлүүдийг нь аваад оръё.
Тэр өдөр бөөн баяр болсон.Ээж эгч хоёр их зүйл бэлджээ.Манайд хүргэн ах,ээж,дүү,би,Анар гээд бид бүгд нийлээд оройн хоол идэнгээ их зүйл ярьж инээлдэж хэзээ ч мартахгүй өнгөрөөсөн.
Ээж Анарыг олон асуултанд булаад л,тэр болгонд нь Анар залхахгүй хариулаад л.Ар гэрийнхээ нь тухай асуухад тоохгүй хариулж байсан.Тэр яриан дундаас би ч гэсэн мэдэхгүй зүйлээ олж авч байсан.Анар:
-Би ч эртхэн шиг хөдлөе.Би удахгүй Америк луугаа буцах гэж байгаа гээд бүгдэд нь зарласанд бүгд л бие биелүүгээ харцгаагаад гайхсан хүмүүс дундаас ээж маань:
-Тэгээд хүүг минь яах гэж байна. гээд намуухан асуухад нь
-Би Цогоог мартахгүй.Бид 2-ын дунд сөйхан нөхөрлөл,дурсамжууд үлдсэн.Би үргэлж Цогоотой хобоотой байх болно.
-Би уг нь чамд итгэж байсан юм.гээд ээж минь санаа алдсанд Анар юу хийхээ мэдэхгүй сууж байсан нь нүдэнд үзэгдэх юм.Тэр орой манайхаас бид хоёр гараад жаал гадаа сууж байхдаа:
- "Би ирэх 7 хоногт завгүй болчихно.Энэ хоног д чи бид хоёрын сүүлийн өдрүүд ш дээ.Хоёулаа урьд нь ямар байлаа яг тэрэн шиг мартандахааргүй өнгөрөөе.Хоёулаа архидах уу?" гээд надруу харахад нь би инээгээд:
-Чи насанд хүрсэн үү? гэж асуулаа.
-18тай.Ууж болно биз дээ гээд инээмсэглэлээ.
Тэгээд бид хоёр хотын төвд байдаг жижиг кафед суунгаа 10 жилээ дурсаад ууж эхэлцгээлээ.Тэгснээ цүнхнээсээ дунд зэргийн зураг гаргаж ирснээ:
-Энэ жилийн миний төгсөлтийн зураг.Ыамд байж байг.
Би ч дуртайяа авч үргэлжилүүлэн уухад 3 дахь хундган дээрээ согтож хэлэж байгаа Анарыг хараад би:
-Чи одоо болноо гэж хориглоход минь
-"Үгүй ээ ууна" гэж зөрсөөр байгаад 5 дахь хундган дээрээ бүүр согтчихлоо.
-За одоо болно.Гэрт чинь хүргэж өгье.
-Үгүй ээ.Чи яагаад согтоогүй байгаа юм ааан.Би яаж гэрлүүгээ явах юм бэ ийм болтолоо согтчихоод.Би өнөөдөр зачид буудалд хононо.Намайг ямар нэг зочид буудалд хүргээд өг.Чи ер нь яагаад согтоогүй юм бэ?
-Би яаж болох юм бэ?Машин барьж байгаа ш дээ.
-Хөөх энд нээрээ согтуу болохгүй ш дээ тээ.Америкад бид нар 3 шил пиво уучихаад машин барьдаг д байсан ш дээ.
-Аан тиийм үү.За хоёулаа явъя гээд нилээд согтсон Анарыг дагуулаад зочид буудал руу явлаа.
Замдаа аль хэзээнээ тас үсэрчээ.Зовж байж зочид буудалд оруулаад орон хэвтүүллээ.Анар зүүдэндээ үнэгчилж байлаа.Хувцасыг нь тайлаад оронд нь оруулсан.Тэгтэл Ананд гэнэт:
-Ямаршуу биетэй байна?Та 2 нөгөө юу яасан уу?
-Юу гээд солиороод байгаа юм.Би юу гэж тэгэх юм.Тэр шөнө би унтаж чадаагүй.Анарыгаа ширтээд хажууд нь зүгээр хэвтсэн.Хэзээ ч минийх байгаагүй уруулыг ньширтээд үнсэх бодол төрсөн."Сэрчих болов уу?,мэдчихээд уурлах болов уу?" гэж бодогдоод би тэр шөнөжингөө бодсон.Удаачгүй үүр цайлаа.Тэгэхэд дөнгөж миний нүд анилдаж эхлэлээ.Ингэх зуур маргааш тэврээд үнсэх гэвэл юу гэх бол.Үнсэж болох уу? гээд асуучихдаг юм билүү гээд л.Вэгсээр байгаад нэг мэдэхэд нойрондоо дарагдаад унтчихаж.Нэг сэрвэл Анар байхгүй өрөө нам гүм байв.Тэгтэл гэнэт орны цаанаас намайг цочоолгон гарч ирээд инээж байснаа:
-"Сайхан нойрсов уу?Би сая гадагшаа гараад идэх юм авчирсан.Гэхдээ нэг сонин зүйл байна.Би өчигдөр орой өрөө хувцсаа тайлснуу?" гэхэд нь би инээгээд:
- Үгүй дээ би тайлчихсан юм.Битгий буруугаар ойлгоорой.Чамайг сайхан нойрсоосой гэсэндээ тайлчихсан юм.Үнэнийг хэлэхэд би чамайг яагаачгүй шүү гэхэд минь:
-"Баярлалаа."гэснээ "Өө тийн миний хүсээд байсан бороо одоо орж байна.Гадаа ёстой гоё байна.Хоёулаа цайгаа уучихаад явцгаая гэв.
-"Өө тэгээд анхныхаа хайртайгаа бүхэл шөнийг өнгөрөөхдөө юу ч хийгээгүй юм уу?
-Надал угаасаа сонирхол байгаагүй.
-Чи ч аргагүй л сайн хүн юм даа.Ядаж ганц үнсчихгүй.
-Яах юм зөвшөөрөлгүй-
-Асуугаад байх юу байсан юм.
Гадуур бороод норж баахан явсан.Би Анарт их санаа зовж байлаа.Нимгэн,ганц давхар подволктой.Би гадуураа өмсөж явсан хүрмээ тайлж өгөөд алхалж байхад Анар гэрлүүгээ явах хэрэгтэй байна,гэртээ очиж үзэгдэж хэрэгдэя гээд байхаар нь би:
-Чи угаасаа ирэх долоо хоногоос надтай уулзаж чадахгүй.Тийм юм чинь хоёулаа хамт л байя л даа.
-Тэгвэл ядаж би гэртээ очоод усанд орьё,хувцсаа солъё болох уу?
-Оройхон тийшээ уулзая гэж үү?
-Тийм.Тэгээд орой нэг мөсөн манай найзуудтай нийлээд бут авья гээд салсан юм.
Орой нь бид нэг диско бааранд сууж,ярьж.бүжиглэж өнгөрөөсөн.Шөнийн хоёр цаг болж байхад бид хоёр Анарын найз
нараас салаад өнгөрсөн шөнө нь хоносон буудал руугаа явлаа.Бид хоёр шууд ороогүй гадаа юм ярьж суусан юм.Би яг тэр үед аятайхан мөч олдож байна гээд "Би чамайг тэвэрч болох уу?" гэхэд минь "Тэгэлгүй яахав" гээд намайг зөрүүлээд тэвэрсэн.Би яагаад ч юм тэвчихгүй үнсэх гэтэл намайг тэвэрч байснаа болиод "Од харвачихлаа. Нулимаарай!" гээд болиулчихав.
-Чи хоёр жилийн дараа коллежаа төгсчихөөд Монгол руугаа ирэх үү?
-Мэдэхгүй дээ.
-Яагаад үгүй гэж.Чиний төрсөн нутаг ш дээ.Би чиний итгэлийг чинь алдахгүй хүлээж чадна.
-Миний бодлоор чи бид хоёрын хайр анхнаасаа бүтээгүй.Одоо ч бүтэхгүй,хоёр жилийн дараа ч бүтэхгүй.Дэмий 2 жил алдсаны хэрэггүй.Би тэндээ ч нөхөртэй,чи эндээ эхнэртэй ч болчих байлгүй дээ.
-Үгүй ээ би бол хүлээж чадна.Чи л өөрөө эсэргүүцээд байгаа болохоос биш.
-Би тэгэж хоёр жилийн дараа ирнэ гэж амлаж чадахгүй.
-Тэгвэл чамайг би анхны бөгөөд эцсийн удаа үнсэж болох уу?Чи хэзээ ч минийх болох тавилангүй юм бол ганцхан л үнсэлт гэж гуйхад минь зөвшөөрсөн.Би өөрлүүгээ татаж аваад уруул дээр нь зөөлөн үнссэн.Тэр үед би бүхнийг мартаад хичнээн жаргалтай байсан гээч.Жаргал гэдэг ч асар богинохон хугацаанд ирээд явдаг мөрөөдөл юм байна лээ.Миний бодлоор Анартай өнгөрүүлсэн нэг л сар надад жаргал байж.гэнэт ирсэн тэр жаргао зовлон дагуулж ирснийг би бас яаж ч мэдэх билээ.Тэгээд бид хоёр буудалынхаа өрөөнд орж ирлээ.Хэн нь хаанаа унтахаа ярьж тохирлоо.Тэгэхэд шөнийн 3 цаг болж байсан.
За тэгээд тэр шөнө миний төсөөлөөчгүй зүйл болсон.Чи ойлгож байгаа биз дээ тэгээл анхны юм болгон сайхан байдаг шиг Анартай өнгөрүүлсэн хамгийн анхны бөгөөд сүүлийн шөнө маань ч удаан жаргалтай байсан.Миний хувьд хайрттайгаа тэр бүгдийг хийхэд сэтгэл минь тайван байсан.Үүр цайх үед дөнгөж ид нойрондоо орж билээ.Мэдээж өглөө болгохыг хэн хэн маань хүсээгүй.Хорвоогийн жамаар шинэ өдөр айлчлан ирэхэд өглөөний хурц наран над дээр тусаж нойрноосоо арай гэж сэрлээ.Аль хэдийн Анар намайг нойрон дунд минь орхиод явжээ.Өнгөрсөн шөнийн бүх зүйл сүүлчийнх байсан гэдэгт би итгэж өгөхгүй байлаа.Тэр өдрөөс хойш би гэрээсээ гараагүй.Би ч Анартай утсаар ярьсангүй.Анар ч над руу залгасангүй.Өдөр ирэх тусам Анарын явах өдөр ойртоод л.Явах өдрийнх нь өмнөх өдөр нь би Анартай ярьлаа.Маргааш нь хаана,хэзээ уулзахаа тохирсон юм.Ингээд бид хоёрын нууцхан хайрын минь сүүлчийн мөч дөхсөөр л.
Онгоц 11 цагаас хөдлөх байлаа,би Анарынд 8 цагт очсон.Тэнд би ганцаараа чухал хүн нь биш байлаа мэдээж.Гэр бүлийнх нь,найз нөхөд нь гээд олон хүмүүс гаргаж өгөх гээд цугларсан байв.Анар бид хоёртой цуг өвөө,эмээ нагац эгч нь хамт нэг машинд суув.Нислэгийнх нь цаг ойртох тусам ямар нэгэн чухал зүйлээ би алдаж байгаа юм шиг сэтгэгдэл төрөөд байв.Ингээд тэнд цугларсан хүмүүс баяртайгаар хурдан сургуулиа төгсөөд хурдан ирээрэй гээд гаргаж өгөх гээд бүгд тэврэн үнсэж эхлэлээ.Яагаад ч юм надад бид хоёр ахиад хэзээ ч уулзахгүй юм шиг санагдаад зүрх сэтгэл минь тавгүй байхийг Анар мэдсэн юм шиг л над дээр ирээд "Бие сайн бодоод сургуулиа амжилттай төгсөөд,ээжийгээ сайн асраарай."гэхэд нь амнаас нэг ч үг гарч өгөхгүй,хоолой зангираад нүдэнд нулимс цийлгэнээд ирэв.Анар намайг өөрлүүгээ татаад,чангаас чанга тэврээд "Намайг уучлаарай энэ бүх хугацаанд чимээгүй явсанд минь,би ч гэсэн чамд хайртай.Чамгүйгээр үлдсэн амьдралаа төсөөлж чадахгүй байна.Өнгөрсөн энэ 1 сард сэтгэлгүй хандсан бол уучлаарай." гээд уйлаад нулимс нь хацар дээр нь урсаж эхлэлээ."Би 2 жилийн дараа заавал ирнэ,харин чи итгэлийг минь даагаад сайн сууж байгаарай."Тэгтэл УлаанБаатараас Бээжин рүү нисэх онгоцний зорчигчидийг суудлаа эзлэхийг анхаарууллаа.Тэр үед миний мөрөн дээрээс нэг хүн барьж аваад "За сэтгэлээ барь эр хүн.Анар нь буцаад ирнэ." гэж хэллээ.Хэдийгээр би тэр хүнийг танихгүй ч үгэнд нь орлоо.Нулимстай нүдээр бүгдийг тойруулж харснаа цааш явж байгаа Анарын хойноос "Битгий яваач" гэж хэлмээр байсан гээч.Гэхдээ надад хайртай гэж хэлсэн болохоор би их бардам,тайван байлаа.2 жил Анарыг хүлээж,1 жил нь Амарлинд хууртагдаж 3 жилийг ардаа орхисон юм чинь ахиад 2 жил хүлээнэ гэсэн ч надад амлалт өгсөн болохоор шаал ондоо санагдаж байлаа.Ингээд бүх зүйл хэвэндээ орлоо.Бид хоёр мэйлээр харилцаж байсан.Хэдий Анар найз бандитай байсан ч бид 2 сэтгэлийнхээ үгийг хоёр биеэндээ илчилсээр 7-н сарын нүүр үзжээ.Валинтинийн өдөр ойртох тусам би Анарыгаа ямар их үгүйлж байсан гээч.Тэр нэг өдөр яг 2.14 байсан.Анарыг ярих байх гээд утасны дуудлага өдөржингөө хүлээлээ.Харин шуудан дээр илгээмж ирсэн тухай миний гар утас луу залгаж хэллээ.Би тэр илгээмжийг Анараас гэж мэдэж байсан.Тэр илгээмжийг харвал том,овоо хөөрхөн хүнд,гадуур нь бэлгэний цаасаар ороогоод дээр нь Анараас Цогоод гэжээ.Гэрлүүгээ очин очитлоо би тэвчихгүй задалж үзмээр санагдаад байлаа.Гэртээ яаран очоод задалж үзвэл надад гитар,ээжид ороолт,дүүд цамц,ах эгч хоёрын хуримын дэлэг гээд хуримын өмсгөл өгчээ.Тэнд бяцхан захиа байлаа.Аваад уншвал баярын мэнд хүргэсэн байв.
Бэлэгнүүд манай гэрийнхнийг баярлуулсан байсан бол миний санаа зовж байлаа.Алс холоос надад бэлэг явуулсан байхад би юу ч өгч чадаагүй.Хэрвээ Анарыг утсаар ярьвал загинана гэж бодож байлаа.Над руу тэр өдрүүдэд залгасангүй.Тэгэхээр нь мэйлээр сайн загнаад явуулчихсан.Ийм маягаар аль хэдийн нэг жил өнгөрчээ.
Гэнэт нэг өдөр Жагаа,Азаа хоёр манайд ирээд Тамираа гадаадаас ирсэн тухай хэлээд тэд нар бут авна гээд намайг авч явах санаатай ирж.10-ын А,10-ын В-гийнхан нийлж тэр шөнөжингөө юм болоогүй юу.Тамираа 4 жил гадаадад сурч байгаад ирсэн.Одоо авгай авна гээд ярилцаж байцгаалаа.
-"и чинь яачихваа.Би байсан ш дээ.Намайг та нар хэзээ ч авгай авч чадахгүй гэж шоолж байсан ш дээ"гэж Анандыг хэлэхэд бүгдийг санав.
-Аа тийм.
-Чи яагаад тэр үед Анар та хоёрын хооронд болсон явдалыг яриагүй юм бэ?
-Яах юм.Хэнд ч хамаагүй ш дээ.
-Зүгээр л шерхэж байгаа я юмуу.Энэ тэр гээд.
-Би Анарын тухай ярих сонирхол төрөөгүй.
Хэд хоногийн дараагаас Тамираатай нийлж гадуур ажил хайсан юм.Тэгэхэд Тамираа найз охинтойгоо гэрлэх гэж байгаа.Хэн гэдгийг нь хэлэхгүй,ирэхээр нь болно гээд нэрийг нь ч хэлэхүй байсан.Тэгсэн мөртлөө найз охиноо араар нь тавиад л,урьд нь арарр нь тавьж байснаа яриад л гх өөрчлөгдсөн нь мэдэгдэж байсан.
Тэгээд тэрнээс хойш нээх удаагүй чамтай нийлж машинаа засуулж гадуур явсан.Тэр өдөр чамаас салаад гэртээ харихад манайд хүн ирчихсэн,ээж эгч хоёр сүйд болж гүйгээд байхаар нь эгчийн хадмууд ирж гэж бодоод нүүрээ угааж,
хувцасаа сольчихоод орж мэндлье гэж бодсон юм.Том өрөөнд орволАнар сууж байлаа.Хоёр нүдэндээ ч итгэсэнгүй.Шууд очоод л тэврээд авсан.Ингээд тэр оройжингоо бөөн юм болоод Анар манайд хонохоор болов.Маргааш өглөө нь надтай чухал ярих зүйл байна гээд тав тухтай суух газар хайж байгаад Сүхбаатарын талбайн хойд цэцэрлэг лүү явлаа.
Юу болоод ийм хурдан ирснийг нь асуухад:
-Надаас манай найз банди гэрлье гэж гуйгаад болдоггүй.Уг нь би Монголоос очоод удалгүй шалтаг тоочоод салчихая гэж бодож байсан юм.Тэгээд ч бид хоёр анх үерхэхэд хоёр биендээ сэтгэлтэй байгаагүй.Би чамайг мартах зорилгоор.миний бодлоор тэр зүгээр л найз охинтой гэсэн нэртэй ухаантай үерхдэг байсан юм.Ийм маягаар явсаар 3 жил үерхчихэж.Намайг очиход шууд л өөдөөс тэгэж хэлсэн.Юу болоод,яагаад тийм хурдан шийдчихсэнийг нь ойлгоогүй.Аль хэзээнээ түүний гэр бүл ээж маань яриад намайг ирэхээр тохирно гээд ярьцгаачихсан байсан.Би ээждээ хэлсэн түүнд хайргүй болохоо.Тэгтэл ээж хуриманд бэлэн биш байна гээд ойлгочихсон.Ингээд арай ч суух дээрээ тулна гэж бодоогүй.Ямар ч хэцүү юм бэ дээ.
-Би тэр хүнийг чинь таних уу?
-Танинаа.Чиний сайн найз.
-Юу?хэн гэж?
-Т...Тамираа юу?
-Тиймээ.
-Би юу болоод байгааг ерөөсөө ойлгохоо болилоо.Чи өөр хүнд сэтгэлтэй гээд хэлчихэж чадсангүй юу?
-Би хэлсэн.Одоо би дөнгөж 20 хүрэх гэж байна.Надад өшөө зөндөө цаг хугацаа хэрэгтэй гэхэд Тамираагийн нас 24 хүрч байна.Эхнэр авах нас нь гээд яаруулаад байгаа юм.
-Солиотой юм.Чи яагаад анхнаас нь хэлээгүй юм бэ?
Угаасаа би Тамираатай амьдралаа холбоно гэж бодоочгүй.Чиний сэтгэлд ямар нэгэн сэв суулгахыг хүсээгүй.Намайг зөндөө л доромжилж,араар минь тавьдаг л байсандаг.Би хүн юм чинь хаагуур юу хийж явдагийг нь мэдэж л таарааш дээ.
-Энэ тухайгийн хэлсэн юм уу?
-Хэлэх боломж байгаагүй.Тамираа гэрийнхэнтэйгээ түрүүлээд ирчихсэн.Тэгээд ч бидэнд цаг хугацаа байгаа.
-Юунд?
-Өөрсдийнхөө төлөө тэмцэх.
-Юу бм ахиад найзаасаа үерхэж байгаа одоо бүүр эхнэр болох гэж хүнийг нь салгаад авах болж байна уу?
-Булаагаад байх юу байсан юм.Хүний сэтгэл зүрх урваж болдог юм байгаа биз дээ.
-Тэгвэл би лав энэ удаад нь яадахгүй гээд Анарыг хаяад явж байсан юм.
Тэр өдрөөс хойш хоёр,гурав хоног өнгөрлөө.Юу ч гэсэн Анартай ярихаар шиидсэн юм.Яагаад би ингээд Анараа ийм хурдан алдах ёстой гэж.Бүтэн 4 жил хүлээчихээд эцэсийг нь хүртэл тэмцэнэ гэж бодож байлаа.Тэгтэл би Анарыг 7 хоног хайгаад олсонгүй.Энэ хугацаанд Тамираатай хаагуур юу хийж яваа бол гэж бодгдоод галзуурахад нэг хуруу дутуу байлаа.
Хамгийн сүүлд Анарыг ганцааранг нь үлдээж явсан газартаа очиход тэнд сууж байлаа.Яагаад ч юм намайг орхиод явсанаас хойш тэнд сууж байгаа юм шиг санагдаж байсан.Сүүлд салахдаа би уурлаад явсан бол хайртынхаа нулимсыг хараад би шууд гүйж очоод юу болсон тухай асуугаад тэврээд авсан.
-"Надад их хэцүү байна.Би ээж болоод Тамираагийн гэр бүлийнх нь өмнө Тамираа намайг яаж доромжилж байсныг нь уур хүрээд тэвчихгүй хэлчихсэнвБи тэгээд ч тэрэнд үргэлж дарамтлуулах ёстой вм гэж үү.Чамд л би хэлдэггүй болохоос биш Америкт ч гэсэн намайг зөндөө л зовоож байсан.Одоо ч гэсэн.Авгайгаа болгож авчихаад дараагаар нь юу болох нь ойлгомжтой биз дээ.Би бүгдийг нь хэлсэн. Миний бодлоор бүх зшйл дууссан.Хурим найр болохгүй гэдэгт итгэж байна гээд эхэр татан уйлж байгаа Анарыг тэвэрч байсан надад бүх зүйл дөнгөж эхлэсэн юм шиг.Тэр үед би Анарыг дотроо сайшааж аргагүй л миний Анар шүү гэж бодож байлаа.Миний ч зөв байсан дуусах биш харин ч эхлэж байлаа.Тэгэхдээ Анар "Ээжийгээ өрөвдөж байна.Ээжид минь ямар хэцүү байсан бол гээд л уйлаад байсан.
Тэр өдөр Анар ээжтэйгээ бүх зүйлийн тухай ярьж нойргүй хоносон гэдэг.Миний хувьд бол хурдан л Анарыгаа гуйх сэтгэл төрж байсан.Маргааш нь бид 2 сургуулийн гадаа ээжийнх нь хэлсэн зүйлсийн ярьж байлаа.Түүний миньээж бид 2ыг дэмжжээ.Харин том асуудал бол хуримын урилганууд аль хэдийн тараагдчихсан.Анарын маань ээж бүгдийг хариуцаж байсан юм байна лээ.Яг тэр мөчид үлгэрийн юм шиг Тамираа хаанаас ч юм гарч ирээд Анарыг тэвэрч аваад уйчлалт гуйхын зэрэгцээ хайртай гэдгээ хэд хэдэн удаа миний нүдэн дээр хэлсэн.Би бүүр яахаа мэдэхээ больчхщихсон.Нөгөө 10 жилд байсан их зан,хямсгар төрхбүгд ор сураггүй болчхоод Анарын гуталыг үнсэхэд бэлэн байх шиг харагдсан.Тэр үед би Анар бид 2, хоёр биеэндээ хайртай гээд хэлчихдэг юм уу гэж бодоод юу ч гэсэн юу болохыг нь харъя гэж бодоод Тамирааг жоохон тайвшируулчихаад суугаад ярих гэтэл Анар:
-Би чамд бүх зүйлийг хэлсэн одоо хангалттай гээд уурлахад нь Тамираа:
-Чи өөрийгөө бодохгүй байж болно.Ядаж ээжийгээ бодооч,чиний ирээдүйн төлөө яаж өдийг хүрнгэлээ.
-Сэтгэлгүй хүнтэй амьдралаа гэж бодъё.Зүгээр л том сүйрэл тэгснээс суугаагүй нь дээр гээд Анар уйлж эхлэхэд Тамираагийн нөгөө бардам зан нь гэнэт гарч,
-"Би чамайг бодож байсан юмдаг.Чи ч гэсэн намайг араар минь тавиагүй гээч. Хаанаас,хэзээ,хэнээс ч юм нэг юмны хүүхэд олж ирчихээд авхуулна гээд уйлж унжаад байсан биз дээ.Би тэрнийг чинь уйчилаад хэлээгүй бохохоос биш бас л хэдж болох л байсан.Ээжийн чинь сэтгэлийг бодож байхад чи төрсөн үр нь байж бодохгүй.Арчаагүй гэдэг нь....Чи бид 2-т тал талаасаа шалтаг буруу байгаа.Залуу насанд хийсэн алдаа болг.Хоёулаа хочр биенээ нинжин сэтгэлээр уучлаад бүгдийг шинээл эхлье!Өнгөрсөэ 4 жилиййн үерхэл ххйрыг битгий нураагаач.Одоо үүн дээрээ амтдралаа босгоцгооё!
-Чадахгүй......чадахгүй.Тийм залуугийн алдаа гээл болж өнгөрсөн бүхнийг мартаад тус тусдаа шинэ амьдрал эхлье.Хүний хайраар суусан амьдрал жинхэнэ амьдрал болдог юм.Ийм хуурамч хайр хол явахгүй биз.Чи ч надад үнэнч байгаагүй.Би ч чамд үнэнч,сэтгэлтэй басангүй.Ингээд л бүгдийг дуусгавар болгоё." гээд тэр 2ыг хэрэлдэх зуур тэр хүүхэд миний анхаарлыг их татаж байлаа.
-"Анараа чи мэднэ.Би хийе,бүтээе,авъя гэсэн болгоноо хийж дуусгаж байж санаа минь амардаг.Тийм болохоор юм юугаар дуусахыг харж байгаарай" гэж Анар луу занал хийлэн орилов.
-Хайрыг хэн ч хүчилж, худалдаж чаддаггүй юм.Итгэл сэтгэл хоёр аль аль дээр нь тал талаасаа нийлж байж хайр чинь бий болдогийм гэж Анарыг хэлэхэд "Энэ удаад хэн дийлэхийг нь харж л байя" гээд Тамираа намайг дагуулаад явах гэхэд нь уйлаад хоцорч байгаа Анарыг орхиж чадахгүй сэтгэл минь хоргодоод байгааг мэдсэн Анар над руу нүдээрээ дагаад яв гэсэн дохио өгсөн юм.
Би ч Тамирааг дагаад гэр лүү нь явлаа.Тамираа уурласан уурандаа яагаад бид 2 хамт байсныг ухаарах ч сөхөөгүй байв.Тамираагийнд ирэхэд энэ асуудлийг нэг тийш нь шийднэ гээд гэрийнх нь бөөн зүйл болж байлаа.Би ч энэ үеийг далимдуулаад явах гэтэл "Чи тиний найз,надад туслаад хань болоод байж бай гээд намайг явуулсангүй.Удсанчгүй Анар ээжтэйгээ ирлээ.Би Тамираад хэлээд явах гэсэн боловч намайг хоэисоор л байв.Бүгд зочины өрөө лүү орон сууж байтал:
-"За залуучууд юу гэж шийдэцгээв?" гэж Тамираагийн аав эхлэв.Тамираа босоод Анарын гараас хөтөлснөө "Бид 2-т их алдаа байгаа.Уурын тунхагаасаа болоод бид 2 хүүхдээ авхуулчихсан.Тэгээд тэрнээсээ болоод хоёр биеэндээ тунирхаад байгаа байх.Бид 2 ярилцсаны эцэст бид мэдээж хуримаа хийнэ." гэхэд тэнд байсан бүх хүмүүс шуугилдан эхлэхэд Анар уурлан гараа Тамираагийн гараас мултлан аваад чангаас чанга гээч нь Тамирааг алгадав.
-"Одоо болтол хүн хуураад, чи яаж чадаж байнаа.Хэзээ ч бид 2т хүүхэд байгаагүй.Тэгээд ч чинийх биш! Үнэнийг хэлэхэд надад ямар ч боломж байгаагүй" гээд над руу нулимстай нүдээр харахад нь бүх хэрэг надаас болсон юм шиг санагдаад хэлэх ч үггүй болон хана налан юу болсныг дахин бодох гэсэн боловч надад ямар ч тэнхээ байхгүй болсон байсан.Анар ч хаалга саваад гараад явахад нь Тамираа араас гарах зуураа "Найз гэж бодож явсан хүн маань нэг л өдөр дайсан болох юм даа" гэсэн ширүүн үгээр үзэн ядсан харцаар гараад явлаа.
"Чи үнэхээр Анарт хайртай байсан юм бол сая түмний нүдэн дээр хэлэхгүй яагаав.ХУЛЧГАР" гээд миний хажуунаас Анарын минь ээж явлаа.Надад ч үнэндээ хэлэх үг байсангүй.
Тэр өдрөөс хойш 7 хоног өнгөрөхөд бүх зүйл жирдэрч байв. Буцаад Анарын маань хөгжилтэй зан ааш нь одоо л нэг юм царайнд нь тодорч байлаа.
-"Чи харж байна уу? Би бүгдийг нь эргүүлчихсэн.Одоо чи бид 2ыг хэнч салгаж чадахгүй.Тэгэхдээ өнгөрсөн бүхнийг мартах хугацаа надад хэрэгтэй байна.Харин хүүг чинь......." гээд хоолой нь зангираад, нүдэнд нь нулимс мэлмэрхэд нь:
-"Би...... би,зүгээрдээ.Миний ч алдаа байгаа.Ирээдүй чи бид 2т байгаа болохоор бид 2ын энэ хайранд уучлалт хэрэггүй гэж би Анарынхаа сэнгэлийг засаж билээ.
Тэр үед зуны улирал дундаа орж байсан.Анар маань өвөө,эмээгийнхээ хамтаар хөдөө ямахаар төлөвлөсөн юм.Би я яваг п гэж бодож байлаа.Бүх зүйлээ хурдан мартаад ирэг.4 жил гадаад байсан эх орныхоо үзэсгэлэнг үзээд тайвшираг гэж бодож байлаа.Энэ хооронд би ажил олж хийгээд ирээдүйнхээ амьдралийг Анартайгаа хамт босголцоно гээд итгэл дүүрэн бодож байлаа.
Тамираа ч бөөн уур Америк буцсандаг.
1 сар шахам болсны дараа Анар минь буцаад ирэх ч дөхлөө.Би Анартаа зориулаад сүй таваих бөгж,бэлэг гээд жаал юм бэлдээд гэрлий гээд гжйх санаатай байлаа.Удалгүй яг тэр 7 хоногтоо Анар минь ирлээ.Ирсэн өдөр нь би уулзая гэж түргэдүүлсэнгүй.Замынхаа тоос шороо гээд бас ядарсан байгаа гэж бодсон юм.
Тэгээд тэсэн ядан хүлээж байсан өдөр маань ч ирлээ.Анар дээрээ би улаан сарнайн баглаатай,бөгжтэйгээ очлоо.Бор царай нь улам борлочихсон яагаад ч юм энэ бүхэн нь бүүр ч их үзэсгэлэнтэй болгочихсон юм шиг.
Сэтгэлийнхээ гүнд нуугдаж явсан бүхэл бүтэн 4 жилийн гуниг бүхнийг минь Анарын надад зөвшөөрсөнөөр тайлагдах шиг.Ингээд тэр оройноо бид 2 манайх луу явлаа.Тэр өдөржингөө бид 2 өнгөрсөн бүхнийг дурсалгүйгээр ирээдүйгээ өнгөтөөр харан ярьж суухдаа Анар минь надад нэгэн гитарын ая тоглож өгсөн юм.
-"Америкт байхдаа би чамайг санахаараа энэ аяыг тоглодог байсан юм.Чамайг надтай уулзуулсан юм шиг сэтгэгдэл төрүүлдэг байлаа."Тэр ая их даруухан,уяангалага ая бас тэгээд сурахад амархан байсийм.
Тэр 7 хоног бид 2, 2 биенээсээ хагацахгүй цагийг их зугаатай өнгөрөөж байлаа.Тэр үес л Анарын маань бие нэг л таагүй байгааг би мэдсийн.
-Маргааш цагтаа уулзая!Хожигдсон нь шийтгэлтэй шүү.
- Тэгээл маргааш уулзахаас хойно манайд хоноол явчихаач дээ.
-Үгүй ээ ээжийгээ өнөөдөр ганцааранг нь хонуулмааргүй байнаа. гээд намайг нэг үнсчихээл явсийм.
Маргааш нь ч амралтийн өдөр байсан болохоор бас тэгээд уулзах цагаа тохирчихсон байсан болохоор өглөө эрт сэрээе гэж бодсонгүй.Үдээс хойш 4 цагийн үер Анарын маань ээж утасдаад "Бид 2 эмнэлэг дээр байна хурдхан ирээч "гэлээ.Хагас ухаантай л эмнэлэг лүү очсон.3-р эмнэлэгийн сэхээн амьдруулах гээд ухаан жолоогүй очиход Анарын минь ээж зөөлөн дуугаар"Хамгийн цаад талийн тасаг,ор ор!" гэв.Юу болоод байгааг ойлгоогүй амьтан тасаг руу нь орох гэтэл нэг эмч:-Сэтгэл санаагаар унагааж болохгүй шүү гэлээ.Би зөөлөн яваад ороход Анар:-"Цогоо" гээд дуудав.Орнийх нь хажууд дөхөөд очвол нар салхинд борлосон бор царай нь цав цагаан болсон байлаа.
-Яаж байна?Юу болсон бэ?
-Зүгээрээ би яавал гэж! Харин би болзооноосоо хоцроод шийтгэл авч байх шиг байна гээд над руу инээмсэглэв.
-Үгүй ээ. Харин чи минь газраа андуурчихаж гээд аль болох сэтгэлийг нь бага ч болов засахыг бодож байлаа.
-Чимээгүй байгаараа эмч уурлаж магадгүй шүү.Ээжид хань болоод байж бай!
-Тэгүүл ганц үнсье!гээд би уруулан дээр нь ганц үнсэж байхад минь нэг эмч:
- Юун ч нялуун юм бэ дээ гэхэд нь бид 2 их ичиж билээ.
Анарынхаа ээж дээр очоод яг юу болсон тухай асууж эхлэхэд минь:
-Уг нь залуу хүн.Дөнгөж л 21 хүрч байна ш дээ гээд над руу харахад нь би юу ч хэлж чадаагүй.Зөвхөн юу болсонг мэдмээр санагдаад "Юу болов оо?" гэхэд:
-Өчигдөр орой гаднаас орж ирээд бие муу байна гээд өрөөлүүгээ шууд унтахаар явсан юм.Унтаж байгаа гэж бодож байсан юм харин тэгсэн хэтэрхий их цус алдсанаас болоод ухаан алдсан байсан.Би үүрээр мэдсэн.Одоо хүртэл цус алдалттай байгаа.Эмч нар хэлэхдээ их хүнд байна гэж хэлсэн.Надад байгаа ганц эрдэнэ юм ш дээ" гээд ихэр татан уйлж эхдэхэд нь би:
-Яг юунаас болоод цус алдваа?
-Савны дотуур цус их алдсан.Үүнийгээ мэдэлгүй удаан явьснаас болоод ийм юм болж байна даа.
-Та харьж жоохон нойр авах юм уу?Би эндээ Анартайгаа байж байя!
-Үгүй ээ би гаэц охиноо хаяад явж чадахгүй гээд бид 2 сахилаа.
Нилээн удсаны дараа би тамхи татахаар гарлаа.Гадаа гарж жаал юм эргэцүүлэн бодлоо.Ингээд буцаад ороход минь би аль хэзээнээ хожимдсон байлаа.Анарыг минь тойроод,хөрж амжаагүй биенээс нь салах ёс гүйцэтгэж байлаа.Нэг л мэдэхэд түүнийхээ хажууд очоод өвдөг сөгдөн уйлж суулаа.Анар маань аль хэдийнээ миний өгсөн бөгжийг зүүчихсэн байлаа.Хайртийн минь хуруунд яг таарсан байлаа.
Яагаад,яагаад........ намайгаа хаяад явж байгаа юм бэ? Хайрынхаа төлөө гээд чи минь хичнээн их тэмцлээ тэгэчихжжл чи минь үхлийн өмнө сөгдөж байгаа юс гэжүү? гэсэн асуултаар хайртаасаа хагацсан юм.Ийм байдлаар галзуу солиотой юм шиг 1 сөр явлаа.Ингээд бодоход Анарын маань хэлж байснаар үнэхээр ч бид 2"ын зам хэзээ ч нийлэхгүй байж дээ.Тэр үед би үргэлж Анарынхаа ээж дээр очдог байсан юм.Очих тоолгонд минь хоол хийж өгч,нэг бол бага насыг ярьж инээнэ заримдаа уйлдаг байлаа.
Нэг өдөр би Анарынхаа өрөөнд орж бүгдйиг нь ажиглаж зогсоход тэр хүн хорвоогоос аль хэдийн хальсан гэж бодохоор нэг л сонин хар дарсан зүүд ч юм шиг хоосон орон зайгаар хүрээлэгдэж байгаа юм шиг.Орных нь хажууд байдаг жижиг тавиур дээр нь 5 жилийн өмнө авхуулсан миний төгсөлтйин зүраг байлаа.Яаж яаваад тэр зураг Анарт минь очсоныг бодоод бодоод олсонгүй.Тэгтэл:
-Чамд их хайртай байсан даа.Наад зургийг чинь юу юунаас илүү үздэг байсан юм.гэж Анарын минь ээж хэлж байсан юм.
Ингээд бодоход надад хайр гэгч ямар агуу зүйлбайдгийг миний зүрх сэтгэлд минь амсуулчихаад эцсийн эцэст ингэж шархлуулчихаад яваад өгсөнд нь би их гомддог юм.Магадгүй хайртынхаа үхэлд би буруутай байх!Тэр хүүхдийнх нь эцэг нь би байсан гэж бодохоор л зүрх бас өвдөдгийм.Эсвэл би түүнийг жаргааж чадах хүн нь биш байсан байх.Энэ бүгдийг бодох болгонд би зүрхэндээ уйлдаг гээд Цогоог яриагаа дуусгахад Ананд аль хэдийн гүн нойрондоо дугжирч байхад гадаа үүр цайж байв.Энэ бүхнийгээ яриад сэтгэлээ онгойлгочихсон Цогоод шинэ өдрийг баяртай угтаж байлаа.
"Энэ яваа насанд минь аз жаргалыг амсуулсан чамайгаа зүрхнийхээ чандаас хайртай шүү.Хичнээн чи минь миний дэргэд байхгүй ч намайг гэсэн хайраар минь өөрийгөө тэтгэн явна."
Төгсөв...
Таалан уншсан танд баярлалаа.....