Хүн амьдралаас зөндөө ихийг сурахын, Сураад сураад л амьдрал дуусна. Тиймдээ бид бүгд сайхан амьдархын тулд л сурдаг..
Алдаж болно анхны хайрд
Ахин босон гунигтайгаа алхана
Аз жаргалыг мөрөөдөн сууна
Амьдрал юм болохоор түүнээсээ суралцана
Уйлж болно энэхэн өдөр
Урвуу царайлан нулимсаа арчина
Ухаан бодолдоо бүхнийг тунгаана
Уужуу сэтгэлийн илрэл юм болохоор түүнээсээ суралцана
Хаягдаж болно хайртай хүндээ
Хойноос нь гүйн нэгэн гуйн
Хамгаас сайханыг түүндээ хүснэ
Хайр дурлалын нэгэн даваа юм болохоор түүнээсээ суралцана
Ам зөрж болно энэ үерхэлд
Амандаа орсон бүхнээ хэлнэ
Алдахаасаа өмнө буруугаа хүлээнэ
Айдаа энэ хэрүүл юм болохоор түүнээсээ суралцана
Дурлаж болно зүрхийг чинь булаасан хүнд
Дуугай очоод сэтгэлээ илчил
Дутсан бүхнээ түүгээрээ нөхнө
Дуулиам хорвоогийн нууц дуулал юм болохоор түүнээсээ суралцана
Уучилж болно тэр нэгнийг
Уурлууж байсан бүхнээ мартан өршөө
Урьд байсан шигээ байхыг хичээнэ
Уужим талын цэцэг мэт зөөлөн юм болохоор суралцана
Хагацаж болно хүний орчлонгоос
Хийсэн нүгэлээ наминчлан ярьна
Хүн бие-ийг ахин олохыг хүснэ
Хүний орчлонгийн хууль болохоор түүнээсээ суралцана
Суралцана одоо би суралцана
Сургааль бүхнээс хинчээнгүйлэн суралцана
Сурсан бүхнээ та нартайгаа хуваана
Суралцана одоо би суралцана