Эрчүүд маань
Хамаг муу муухай бүхэнг тохон
Харцныхаа булангаар хальт харчаад
Халх Монголын залуу ингэж явах гэж дээ гээд
Хараалын хэдэн үгсээ урсгадаг
Хүүхдийн эцэг гэрийн эзэн
Хорвоогийн түшиг тулгаар болсон хүн
Бүсгүйчүүд та нарыгаа гэдэг л зөндөө
Бусдыг гэсэн сэтгэлтэйн олон
Эр хүн гэхээр л арчаагүй гэж битгий бодоорой
Эмэгтэй хүнтэй сайхан харьцдаг нь нилээн шүү
Гомдоож гэмтээж байдаг нэгэнтэй нь
Ганцхан битгий зүйлэж бодоочээ
Эрчүүдэд маань ч гэсэн сэтгэл байдаг юм шүү
Эрхлэж тунирхах дуртай шүү эд нар чинь
Бүхнээс илүүгээр хайрлаж чаддаг шүү
Бууралд хорвоод ижилсдэг хүн чинь шүү дээ