Хүн бүр л хайр гэхийн, Хайр бол тоолж барашгүй их утга учир агуулна. Хамгийн энгийн хэлбэрээр эрэгтэй эмэгтэй хүмүүсийн хоорондох хайр сэтгэл гэдгийг тайлбарлах гэж оролдьё
Хайр бол тамхи
Яагаад гэвэл хүн тамхи татаад, удаан ч татаж болно, хурдан ч татаж болно.
Тамхиа асааснаасаа хойш, жинхэнэ аз жаргал гэдгийг дээд цэгт нь ортол мэдрэнэ. Мэдэрсээр байгаад дуусах гээд ирхээр нь гуниглаж уурлаж бухимдаад...нэг л мэдэхэд татаж байсан тамхи нь дуусана. Дууссан юмыг ямар хадгалаад байлтай нь биш. Хаяхаас өөр аргагүй юм хойно.
Тэрхүү мэдэрсэн агуу мэдрэмжийг ахин мэдрэхийн тулд, мэдээж өмнө татсан тамхиа ахиж татаж болохгүй болохоор, заавал ахин нэг шинийг асаан, баагуйлан сууна. Яг л адил мэдрэмж төрөхгүй ч гэсэн , тэрнээс илүү байж болно, дутуу ч байж болно. Тиймдээ ч хүмүүс амьдралдаа хичнээн тамхи татдагийг мэдэхийн аргагүй.
Ханнибал