Шүлэгчин
Нисэж явсан шувууны өдийг тасалж түүгээр бийр хийе
Нирж уусан архины шавхаруунд дүрэж түүнийг бэх болгоё
Дурлаж байсан хүнийг дугаарлаж тэмдэглэн шүлэглье
Дуулим хорвоогийн сайхныг дурандаж шинжин магтья
Зүүдэндээ харсан үгийг зүүрмэглэнхэн цаасанд буулгана
Зөрөөд өнгөрөх цагийг зогсоох мэт шүлэгэнд хүлнэ
Дамжин хийсэх хайрыг хоромхон зуур дээдлэн зүрхэнд сийлнэ
Далд нуугдсан дурсамжийг даалуу нь нүх шиг цаасанд нүхлэнэ
Зохиолч миний нэр тэр гэж яг төгсгөлд нь сараачина
Зориглож уншсан таныг зоригт баатар нь гэж цоллоно
Найрагч миний бичсэн өдөр гэж нэрнийхээ доор тодотгоно
Найраглал шүлгийг маань уншсан гэж та надад алга ташна.
2007.12.19